Хүнсний бараа бүтээгдэхүүн түгээж буй тээврийн хэрэгслүүд халдвар хамгааллын дэглэм баримталж ажилладаггүй байжээ
НМХГ-аас Баянгол дүүрэг дэх худалдаа үйлчилгээний төвүүдэд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар МВС ХХК-ний Барс-2 худалдааны төв, Хар хорин худалдааны төв, Батсервис ХХК-ний Орхон худалдааны зах, E-Март худалдааны төвүүдэд хүнсний бараа бүтээгдэхүүн түгээж буй тээврийн хэрэгслийг хамруулахад эрүүл ахуйн орчин бохир, цэвэрлэгээ хийгддэггүй, түгээлт хийхээс өмнө ариутгал халдваргүйтгэл хийгддэггүй, баримт байхгүй, түгээлтээр явж буй хүмүүсийн ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл хангалтгүй, халдвар хамгааллын хувцас, бээлий, малгай, гар ариутгах ариутгалын бодисгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэдэг сагс, сав хайрцаг нь угаалга цэвэрлэгээ хийдэггүй бохир, халдвар хамгааллын дэглэм баримталж ажилладаггүй нийтлэг зөрчлүүд илэрч байна.
Дээрх зөрчлийг үндэслэн холбогдох хууль, дүрэм, захирамжийн дагуу арга хэмжээ тооцож ажиллалаа.