Цахилгааны кабел дамжуулах утас шатаж, найман иргэн угаартжээ
2021 оны 4 сарын 17
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Санто” хотхонд хог шатаж байна гэх дуудлага өчигдөр 09:05 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу ХанУул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 09:12 цагт очиход тус хотхоны нэгдүгээр давхраас 16 дугаар давхар хүртэлх цахилгаан дамжуулах кабел утас шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.
Утаажилтын бүсээс 75 иргэнийг гаргасан бөгөөд угаартсан найман иргэнийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүргэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
625661
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс