БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс Урьдчилсан сэргийлэх халдваргүйжүүлэлтэнд хяналт тавин ажиллалаа
УОК-ын 02 тоот тогтоол, НЗД-ын А/265 дугаартай захирамжийн хүрээнд шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 6 дугаар хорооны 68 байрны 87 орц, 8 дугаар хорооны 47 байрны 101 орц, 107 байр 155 орц, 10 хороо 28 байрны 58 орц, 13 дугаар хорооны 33 байрны 41 орц, 15 дугаар хорооны 25 байрны 61 орц, 22 дугаар хорооны 46 байрны 60 орц, 19 дүгээр хороо Орон сууц 1,2,3,4,5,100,101,102,103,104,43а, 43б, 43в, 43г, 45а байрны 31 орц, Дэвжих өргөө 12 давхар 39а, 39б, 39в, Газарчин нийтийн байр зэрэг нийт 8 хорооны 375 байрны 602 орцны 199740м.кв, талбайд Түвшинбилэг төгөлдөр, Дархинт, Орхон овоот, Баяндэмбэрэл, Тунадас –Эрдэнэ ХХК-иуд халдваргүйжүүлэлт хийхэд 3 улсын /ахлах/ байцаагч хяналт тавин ажиллалаа.