ТАНИЛЦ: Дараах салбарын автомашинуудад ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ хамаарахгүй

2021 оны 4 сарын 13

Arslan.mn

ЦЕГ-аас өнөөдөр /2021.04.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Энэ өдрүүдэд цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын алба хаагч нар явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна. ЦЕГ-аас ажиллаж байгаа алба хаагчдаа цагийн хуваарийн дагуу, найман цагаар үүрэг гүйцэтгэх боломжоор ханган, хяналт тавьж ажиллаж байна" гэв.

Хөл хорионы эдгээр өдрүүдэд зөвшөөрөгдсөн 15 салбарын иргэд хөдөлгөөнд оролцож байгаа билээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд логотой авто машинаар дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцох боломжтой. Ингэхдээ ажлын тодорхойлолт, үнэмлэхээрээ зорчино гэдгийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ж.Энхбат хэлэв.

Мөн дугаарын хязгаарлалтад үйлчлэхгүй дараах цөөн хэдэн салбарын автомашинууд байгаа талаар мэдээллээ.

Тухайлбал,

  • Эмнэлгийн /яаралтай/ тусламж үйлчилгээ
  • Хүнсний үйлдвэрлэл түгээлт, /тухайн хүнсийг түгээдэг зориулалтын бүхээгтэй, хөргүүртэй, сурталчилгааны бичигтэй байх/ 
  • Оршуулга буюу буяны үйл ажилллагааны автомашин /буяны ажилд оролцож байгаа иргэд тухайн буяны байгууллагаас олгох бичгийг авч явна/
  • Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудын автомашин
  • Тусгай нислэгээр ирж буй иргэдийг зөөх автомашин
  • Тусгаарлалт буюу эмнэлгээс гарч байгаа иргэдийн машин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625483
0 эможи

Зочин
2021-04-13 17:31
логогүй хүнс зөөж бгаа зөндөө олон хувийн машин бна яах юм амьдралтай шийд гаргаач дутуу алсан могой шиг хаашаа янзын шийд гаргадаг юм бэ
keyboard_arrow_up