СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж, 60 орчим насны нэг хүн амиа алдлаа
Өнөөдөр Баянзүрх дүүргийн 21-р хороо сэлбийн 41 тоот хашаанд гал гарч байна гэсэн дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн 34-р ангийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүн 18:43 минутанд дуудлага хүлээн авч 5 км замыг 5 минут туулан 18:48 цагт очиход иргэн Д-гийн хашаанд 5 ханатай гэр шатаж, 60 орчим насны эрэгтэй, иргэн Х галд өртөж нас барсан байжээ.
Гал сөнөөгчид галын тархалтыг зогсоож, галыг бүрэн унтраасан байна. Өртөгч иргэн Х гэртээ ганцаараа байсан бөгөөд согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тодорч байгаа аж.
Шалтгаан нөхцлийг тогтоохоор БЗД-гийн Цагдаагийн 2-р хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна.
Иймд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.