БАЙРШИЛ: Зайлшгүй шалтгаанаар орон нутагт зорчих иргэдийн шинжилгээ өгөх ЦЭГҮҮД
2021 оны 4 сарын 12
Орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна.
Орон нутаг руу зайлшгүй зорчих иргэд /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ дараах байршлуудад шинжилгээ өгөх боломжтой. Үүнд:
- “Буянт-Ухаа” спортын ордон,
- БЗД-ийн 8 дугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв,
- СХД-ийн 5 шарын “Номин” агуулахын гадна талбай
Дээрх дурдсан шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
625409
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс