Коронавирусийн халдвартай гэдгээ мэдээд ЗУГТСАН ИРГЭНИЙГ илрүүлжээ

2021 оны 4 сарын 12

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нийтийн байранд амьдардаг иргэнээс коронавирусын эерэг тохиолдол илэрч батлагдсан. Гэвч тухайн эерэг гарсан иргэн нь байрнаасаа зугтан, оргож өөр газар нуугдаж байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлжээ.

Тухайн иргэний явсан маршрут одоогоор тодорхой бус байгаа учраас иргэн та бүхэн гадуур хөдөлгөөнд оролцох бол халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж мөрдөхийг ахин дахин анхааруулж байна гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625395
0 эможи

keyboard_arrow_up