НОК: Хөл хорионы үеэр дэлгүүрүүд 07:00-21:00 цаг хүртэл ажиллана

2021 оны 4 сарын 09

Arslan.mn

Дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны хооронд нийслэлийн хэмжээнд 18 градусаас дээш агууламжтай архи, согтууруулах ундааны зүйлс худалдаалах болон түүгээр үйлчлэхийг хориглох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ авна гэдгийг  Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдэгдлээ.

Хүнсний дэлгүүрүүд 07:00-21:00 цаг хүртэл ажиллах юм байна. 

Хүн хоорондын зай барих нэг дор 5-аас илүү хүн цуглахгүй байх, гэр бүлийн гишүүд оршин суугаа газрын ойролцоох тоглоомын талбай цэцэрлэгт хүрээлэнд дугай унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхдээ халдвар хамгааллын дэглэм алдахгүй байхад анхаарах хэрэгтэй гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625336
0 эможи

keyboard_arrow_up