Хязгаарлалтад орохгүй иргэд ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтоор зорчино
Нийслэлийн онцгой комисс маргаашаас эхлэн 15 хоногийн турш бүх нийтийн бэлэн байдалд шилжих буюу хөл хорио тогтоох болсон Засгийн газрын шийдвэр, УОК-ын тогтоолын дагуу гаргасан захирамжаа танилцуулж байна.
Алслагдсан дүүрэг, хороодын оршин суугчдыг иргэний болон ажлын газрын үнэмлэхийг үндэслэн товчоодоор нэвтрүүлнэ
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Хязгаарлагдаагүй төрийн байгууллага, ААН-ийн нийт ажилтны 10 хүртэлх хувийг ажлын үнэмлэх, албан газрын тодорхойлолтыг үндэслэн, авто машины улсын дугаарын сүүлийн оронг үндэслэн хувийн болон тээврийн хэрэгслээр зорчуулах зохицуулалт хийж байна.
Зөвшөөрөгдсөн салбарын ажилчдын хувийн автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлах зэрэг хязгаарлалт тогтоож байна.
Харин нийтийн тээвэр 06:30-10:00 12:00-15:00 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалтад ороогүй аж ахуй нэгжийн ажилчдад үйлчилнэ. Нийтийн зэмэшлийн болон гэр хорооллын гудамж талбай нийтийн тээврийн хэрэгслийн бариул гэх мэт өндөр эрсдэлтэй хэсгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх ажил хийгдэнэ.
Нийслэлийн автотээврийн товчоодод зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед зорчино. Ингэхдээ иргэний үнэмлэх дээрх хаяг, үйл ажиллагаа явуулах байгууллагын ажилтан гэдгийг нотлох үнэмлэх, байгууллагын гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх зохицуулалт хийлээ" гэв.