Нийслэлийн хэмжээнд хөл хориог хэрхэн хэрэгжүүлэхийг 17 цагт танилцуулна

2021 оны 4 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн онцгой комисс яг одоогийн байдлаар хуралдаж байгаа бөгөөд 17:00 цагт хэвлэлийн хурал зарлалаа. 

Улсын онцгой комиссоос Бүх нийтийн бэлэн байдалд энэ сарын 10-наас шилжүүлэх тогтоол гаргасан.

Уг тогтоолын дагуу нийслэлийн хэмжээнд хөл хорионы үед үйл ажиллагааг нь хязгаарлахгүй аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудын  хөдөлгөөнийг хэрхэн хянаж зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ, шинжилгээ, дархлаажуулалтад хэрхэн хамруулах талаараа Нийслэлийн Засаг дарга мэдээлэл өгөх юм.

Мөн 18 градусаас дээш согтууруулах ундаа худалдахгүй, QR зөвшөөрлөөр зорчуулах эсэх зэрэг зохицуулалтыг хэлэлцэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625330
0 эможи

Зочин
2021-04-09 20:00
Болиооо боль
keyboard_arrow_up