БЗД-т зөвшөөрөлгүй барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байжээ
2021 оны 4 сарын 09
НМХГ-аас Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй "Баганат Өргөө" ХХК-ийн захиалгатай "Геоканон Төв" ХХК-д хяналт шалгалт хийгдлээ.
Шалгалтаар гүйцэтгэж байгаа орон сууцны барилга нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд барилга угсралтын ажил гүйцэтгэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авч барилга угсралтын ажлыг зогсоож, зөрчил арилгуулах тухай эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүллэн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
Хяналт шалгалт үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









625320
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс