Хүндэтгэн үзэх шалтгаанаар орон нутаг руу явах иргэд ЧД, ХУД, БЗД дэх явуулын цэгт PCR шинжилгээ өгнө
2021 оны 4 сарын 05
Нийслэлээс орон нутагт зорчих эсэхийг тухайн аймгийн Онцгой комисс шийднэ. Тэгвэл зөвхөн орон нутаг уруу хүндэтгэн үзэх шалтгаанаар явах иргэдээс дараах гурван цэгт шинжилгээ авах болжээ.
Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд холбогдох баримт бичиг, зорчих зөвшөөрөл авсны үндсэн дээр шинжилгээнд хамрагдах юм.
Тодруулбал,
- Хан-Уул дүүрэг дэх "Буян-Ухаа" спорт цогцолбор,
- Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо техник хяналт, үзлэгийн төвийн гадна талбай,
- Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо “Зунжин” худалдааны төвийн гадна талбайн явуулын цэгт PCR шинжилгээ өгөх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625125
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс