“Russia Irish pub”, “Болор баар”, “Содон лоунж” баар нь рестораны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байжээ

2021 оны 3 сарын 29

Arslan.mn

Улсын онцгой комиссын даргын “Шуурхай зохицуулалтыг ажлын хэсэг томилох тухай” тушаал, “Ажлын хэсгийн удирдамж”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын удирдлага, албан тушаалтан нарын бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 03 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн баар, кафенуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Коронавируст халдвар /Ковид-19/-ээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа.

Хяналт шалгалтаар “Баянзүрх Силвэргүүд” ХХК-ийн “Russia Irish pub” баар нь рестораны, Сонгинохайрхан дүүргийн “Эрчимт болор” ХХК-ийн “Болор баар” нь караоке баарны, “Төгөлдөр 1130” ХХК-ийн “Содон лоунж” баар нь рестораны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байсныг түр хугацаагаар зогсоолоо.

Arslan.mn

Мөн Сонгинохайрхан дүүргийн “Дунбэгмаыл” ХХК-ийн “Кимбаб Чонгуг” кафенд улсын байцаагчийн 2 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, Сонгинохайрхан дүүргийн “Степпланет” ХХК-ийн “Учрал кафе”, “Хөх чоно гурав” ХХК-ийн “Хөх чоно баар”, “Урам бадрах” ХХК-ийн “Урам кафе”, “Авто ойл” ХХК-ийн “Люкс ойл баар”, “Төгөлдөр 1130” ХХК-ийн “Содон лоунж баар”, Баянзүрх дүүргийн “Интеркюзин” ХХК-ийн “Hard rock” баар, "Интерекс дизайн" ХХК-ийн "Limani lounge" ресторанууд Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагыг мөрдүүлээгүй тул холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624884
0 эможи

keyboard_arrow_up