Хүнсний зах, худалдааны төвүүд 05-22 цагийн хооронд үйл ажиллагаа явуулна

2021 оны 3 сарын 26

Arslan.mn

Зах, худалдааны төвүүдийн цагийг төрөөс харилцан адилгүй хязгаарлаж байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлаж байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үзжээ. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 05:00-22:00 болголоо.

Зах, худалдааны төвүүд уг захирамжийн цагийн хязгаарын хүрээнд ажиллах цагийн хуваарийг дотоод журмаараа зохицуулан ажиллана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, бөөний худалдаа эрхэлдэггүй зах худалдааны төв заавал өглөө 05:00 цагт эхлэх шаардлагагүй. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624829
0 эможи

Zochin
2021-03-27 14:15
Uniin hyanalt yasan be arai bna
keyboard_arrow_up