БЗД-ийн 26-р хорооны хөл хориог өнөөдөртөө багтааж цуцална гэв
2021 оны 3 сарын 19
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 17-ны өдрийн 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон. Гэвч өнөөдөр хөл хориотой байгаа тус дүүрэгт цэл залуухан эмэгтэй өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч, хөл хорио болон 26-р хорооны Засаг даргыг сольсоныг хорооны оршин шуугчид эсэргүүцэж, гарын үсэг цуглуулан бөөгнөрөл үүсгэсэн ч асуудал гарсан. '
Тус дүүргийн 26-р хороод УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Амгалан ажиллаж, иргэдийн санал гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 26 хороонд тогтоосон хатуу хөл хориог өнөөдөртөө /2021.03.19/ багтаан цуцална гэдгийг мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
624630
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс