ОСНААУГ-ын Удирдах зөвлөлийн хурал боллоо

2021 оны 3 сарын 17

Arslan.mn

"Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ-ын Удирдах зөвлөлийн 02 дугаар  хуралдаан боллоо. 

Удирдах зөвлөлийн хурлаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2014 оны 54 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн ажиллах журам”-ын 3.8.3, 3.8.6 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дүрмийн 7.3.1, 7.3.4 дахь заалтыг тус тус үндэслэн Нарийн бичгийн даргыг сонгож, томилох, 2021 онд хийгдэх хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, 2020 оны Эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтын биелэлт, 2021 оны Эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтын саналтай танилцан баталлалаа.

Arslan.mn
Удирдах зөвлөлийн хурлын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Ковид-19 цар тахалтай холбоотойгоор үүссэн эдийн засгийн хямралыг даван туулах Монгол улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхэд ОСНААУГ чухал үүрэгтэй оролцож байгаа онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624555
0 эможи

ОСНААУГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up