Баянгол дүүрэг анх удаа хүчирхийлэлд өртсөн иргэдэд үйлчлэх “ТҮР ХАМГААЛАХ БАЙР”-тай боллоо

2021 оны 3 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын дарга М.Сэмжидмаа ажлаа хүлээн аваад хамгийн эхэнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төслийг эхлүүлж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/02 тоот тогтоолоор  дүүрэгтээ анх удаа олон улсын стандартад нийцсэн “Хүүхэд хамгаалах байр”-ыг байгуулан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу өнөөдөр нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Баянол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн болон бусад албаныхан оролцсон юм. 

Arslan.mn

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, Дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга Б.Сэмжидмаа:

Энэ хорвоо дэлхий дээрх хамгийн гэгээн бөгөөд эрхэм зүйл бол үр хүүхэд. Тиймээс ч тэднийгээ хайрлаж, хамгаалах, аюулгүй байдлыг хангахын төлөө нутгийн захиргааны байгууллагын удирдлага, эмэгтэй хүн, эх хүний хувьд нэн тэргүүнд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр “Түр хамгаалах байр”-ны төслийг амжилттай зохион байгуулж, өнөөдөр буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ашиглалтад оруулан нээлтээ хийж байна.

Өнгөрсөн онд Баянгол дүүрэгт 1442 иргэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөснөөс 52.6 хувийг хүүхэд, 47.4 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь 2019 онд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоотой харьцуулахад өссөн үзүүлэлт бөгөөд нийслэлийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад үнэмлэхүй өндөр байгаа юм. Өмнө нь Баянгол дүүрэгт хүүхэд, эмэгтэйчүүдийг байрлуулах Түр хамгаалах байр байгаагүй бөгөөд өөр дүүргийн хүүхэд хамгаалах байранд байрлуулах, цаашлаад багтаамжаас хамаарч хамгаалах байранд байрлуулж чадахгүй ч тохиолдлууд олон гарч байлаа.

Тэгвэл өнөөдөр дүүрэгтээ анх удаа олон улсын стандартад нийцсэн “Хүүхэд хамгаалах байр”-ыг байгуулж, бидний ирээдүй болсон хүүхэд, эмэгтэйчүүдээ хүчирхийллээс хамгаалах боломжтой болж байна. Бяцхан цохилох зүрх бүхэнд Баяр хөөр, аз жаргал, гэрэл гэгээ түгээж байх болтугай гэсэн сайхан ерөөлөөр Түр хамгаалах байраа албан ёсоор нээж байгааг дуулгахад таатай байна.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа:

Юуны өмнө нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр эмэгтэйчүүдийг, хүүхдүүдийг хамгаалах түр хамгаалах байр ашиглалтад орж байгаад маш их баяртай байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийн мэдээллийг үзвэл гэр бүлийн хүчирхийлэл цар тахлын эдгээр өдрүүдэд 80 хувь хүртэл өссөн. Тийм хэдий ч хүүхдүүд өнөөдөр хүчирхийллийг үл тэвчдэг, хүчирхийллийн хэлбэр, төрлийг мэддэг болсон, өөрсдийгөө хамгаалж мэдээлдэг болсон нь нэг шат ахисан хэрэг юм. Энэ жилийн хувьд хүчирхийллийн эсрэг “Жендерийн хэвшмэл ойлголтын эсрэг” гэсэн уриатайгаар НҮБ-ийн төрөлжсөн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэж ажиллаж байна.

Arslan.mn

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Баянгол дүүргийн хувьд хүн амын тоо ихтэй учир үүнийгээ дагаад бүртгэгдэх гэр бүлийн хүчирхийллийн тоогоороо нийслэлдээ эхний гуравт явж байна. Тэгтэл өнөөдрийг хүртэл түр хамгаалах байр байсангүй. Харин өнөөдөр ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн ГХУСАЗЗ-ын дарга Б.Сэмжидмаа санаачлан хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд хамгийн хэрэгтэй түр хамгаалах байрыг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулан ашиглалтад оруулсан байна. Дахин хоёр төв нэмж байгуулах асуудлыг ярилцлаа. Судалгаанаас харахад нийт эмэгтэйчүүдийн 46 хувь нь ямар нэгэн төрлийн хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдсон. Энэ биднийг хүчирхийлэлтэй дахин дахин тэмц гэсэн сануулгыг өгсөөр байна. УИХ дээр Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг бүлэг байгуулаад ажиллаж байна. 2021 оны төсөвт ЦЕГ-т гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгжийн орон тоо, төсвийг нэмэгдүүлсэн. Энэ мэт олон ажлыг бид үргэлжлүүлэн хийх болно.

Arslan.mn

Тус түр хамгаалах байр нь гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгаалал эрхийн хүрээнд тухайн орон нутагт судалгаа шинжилгээ хяналт зохицуулалт хийх, гэр бүлийн оролцоог идэвхжүүлэх, соён гэгээрүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах хүрээнд хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлэн тэднийг нөхөн сэргээж, тайвшруулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилготой аж.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624323
2 эможи

keyboard_arrow_up