ТАНИЛЦ: Нийслэлд хэсэгчлэн хөл хорио тогтоосон 7 БАЙРШИЛ
2021 оны 3 сарын 07
Коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд эрчимтэй нэмэгдсээр байна.
Өнгөрсөн 24 цагт л гэхэд шинээр 67 хүнээс COVID-19-ийн халдвар батлагдсанаас нэг нь Архангай аймаг, 4 нь Төв аймагт хамаарч байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дараах 7 байршилд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байр
- Хан-Уул дүүргийн "Рапид" хорооллын 7 дугаар байрны 1 дүгээр орц
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны 481 дүгээр байр
- Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны "Буянт-Ухаа 2" хорооллын 1042 хотхон
- Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 119 дүгээр байрны 2 дугаар орц
- Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 42 дугаар байрны 2 дугаар орц
- Баянгол дүүргийн 25 дугаар хорооны "Голден парк 2" хотхоны 301 дүгээр байр
- Чингэлтэй дүүргийн 17 дугаар байрны 3 дугаар орц багтаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








624303
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс