Шадар сайд “Март-8“-ны баярыг ТЭМДЭГЛЭХГҮЙ байхыг уриаллаа
Шадар Сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайхан уриалга гаргажээ.
Уг уриалгад: "ЭРСДЭЛ байгаа цагт хүн бүр тодорхойгүй байдлыг удирдан зохицуулахыг хичээдэг. Бид ХАМТДАА эрсдэлийг тооцож олон зүйлээс татгалзаж чадсан.
- Настан буурлуудтайгаа цахимаар золгосон.
- Энхрий үрсээ эрсдэлээс хамгаалж өнөөдөр ч цахимаар хичээллэж байна.
Хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авч, аж ахуйн нэгжүүдээ 95% хүртэл нээж ажил амьдралын хэвийн горимд шилжээд удаагүй байна.
Харин одоо "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" буюу “Мартын 8”-ны баярыг ХАВТГАЙРУУЛАН тэмдэглэж, өөрийгөа болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй, хариуцлагатайгаар татгалзахыг ЭРЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭСЭЭ уриалж байна.
Байгууллага, хамт олон, иргэн, аж ахуйн нэгжүүд шар түвшинд ухамсартайгаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах нь үйл ажиллагаагаа цаашдаа хэвийн явуулах, ажил амьдрал хэвийн үргэлжлэх, улбар шар, улаан түвшинд шилжихгүй байх боломжийг бүрдүүлнэ." гэжээ.