Олон улсын цахим семинарт мэргэжлийн хяналтын байцаагч нар хамрагдаж байна
АНУ-ын Эрчим хүчний яам, Үндэсний цөмийн аюулгүй байдлын газар, Олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны оролцоо хөтөлбөр (INSEP) Ази номхон далайн бүс нутгийн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааны сүлжээ (APSN) –ний хүрээнд “Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт олон улсын цахим семинарт ЦЭК-ын АА, МХЕГ, НМХГ-ын холбогдох албан хаагчид оролцож байна.
Тус олон улсын семинарын зорилго нь “Ковид-19 цар тахлын үед АНУ, Австрали зэрэг орны экспертүүдийн боловсруулсан цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны стратеги, гишүүн улс орнууд цар тахлын нөхцөл байдлын үед цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааг хэрэгжүүлж байгаа туршлага, ололт, тулгарч буй бэрхшээл, стратегийн талаар хэлэлцэж, бүс нутгийн хэмжээнд зөвлөмж боловсруулахад оршино.
Семинар 2021 оны 03 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах бөгөөд Олон Улсын Атомын Энергийн агентлаг болон 18 орны нийт 89 оролцогч хамрагдаж байна.