Д.Цэнд-Аюуш: Хямдрал зарлаж, олон хүн цуглуулсан худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоосон

2021 оны 2 сарын 24

Arslan.mn

Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төвийн гадна өчигдөр (2021.02.23) "Бүх бараа 1999 төгрөг" гэсэн хямдралтай худалдаа зарласны улмаас иргэд бөөгнөрсөн тухай бид өмнө мэдээлсэн.  

Тиймээс тус худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна. Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушийн мэдээлэл өгчээ. 

Тэрбээр “Аж ахуйн нэгжүүдэд Covid-19-өөс сэргийлэх 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журмын мэдэгдэл хүргүүлсэн. Бид аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт явуулахаас илүүтэй халдвар хамгааллын дэглэм сахиулахад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Хөл хорионы дэглэмийг өчигдрөөс сулруулсантай холбогдуулан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь үйл ажиллагаагаа нээсэн.

Үсчин, гоо сайхны газрууд олон хүний бөөгнөрөл үүсгээгүй, хүн хоорондын зай барьсан, амны хаалт, нэг удаагийн бээлийний нөөцтэй халдвар хамгааллын дэглэмээ мөрдсөн. Харин Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төв хямдрал зарлаж, олон хүний бөөгнөрөл үүсгэсэн зөрчил гарлаа. Иймд зөрчлийг арилгуулж, үйл ажиллагааг нь түр зогсоосон” гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623943
0 эможи

keyboard_arrow_up