Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ
2021 оны 2 сарын 22
Нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон хугацаа маргааш өглөө 06:00 цагт дуусна.
Ингэснээр Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг маргаашаас эхлүүлэх бөгөөд автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжих юм.
Улмаар дугаарын хязгаарлалтад өөрчлөлт ороогүй, өмнөх шигээ явах аж.
Тодруулбал,
- Даваа гарагт 1, 6
- Мягмар 2, 7
- Лхагва 3, 8
- Пүрэв 4, 9
- Баасан 5, 0 дугаар хөдөлгөөнд оролцохгүй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623878
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс