Хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг ирэх сарын нэгэн хүртэл хязгаарласан хэвээр байна
2021 оны 2 сарын 22
Улаанбаатар хотод маргаашаас хөл хорионы дэглэм цуцлах ч хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн гуравдугаар сарын нэгэн хүртэл хязгаарласан хэвээр байна.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Нийслэл Улаанбаатар хот коронавируст халдварын голомттой, эрсдэлтэй хэвээр байгаа. Иймд цар тахлын халдварыг хөдөө орон нутагт тараахгүй байх, өнгөрсөн 12 хоногт нийтийн дунд хийсэн шинжилгээгээр илэрсэн тархварын нууц үеийг тооцоолсны үндсэн дээр ирэх сарын 1 хүртэл хүндэтгэх шалтгаанаас бусад зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Харин Улаанбаатар хотын пост хүртэл явах боломжтой” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









1
623868
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс