Нийслэлийн бүх дүүрэгт халдвар бүртгэгдсэн тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг анхааруулав

2021 оны 2 сарын 22

Arslan.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2-р сарын 21-ны өдөр 39903 хүнд PCR шинжилгээг хийхэд 55 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс 24 нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс бүртгэгдлээ.  Уг 24 тохиолдлын 9 нь анхны шинжилгээгээр батлагдсан тохиолдол бол 15 нь дээрх есөн тохиолдлын ойрын хавьтал юм.

Ингэснээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 102 иргэнээс халдвар илэрлээ. 

Тухайлбал,

  • 50 нь анхны тохиолдлууд бол 
  • 52 нь ойрын хавьтлууд байна. 

Харин өчигдөр илэрсэн 31 тохиолдол нь өмнөх кластер өвчлөлийн ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээнээс халдвар илэрсэн.

Ингэснээр Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 1,852 боллоо. Улсын хэмжээнд гарсан кластер өвчлөлийн голомтуудад нийт 2,178 тохиолдол бүртгэгдээд байна.

Сүүлийн 24 цагт 47 хүн эдгэрсэн.  Монгол Улсад зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан халдварын тохиолдлын тоо 2,693 бүртгэгдсэнээс 1,933 буюу 71.8 хувь нь эдгэрсэн" гэлээ.

Нийслэлд нийт ойрын хавьтлуудаас 635 буюу 26,8 хувьд нь халдвар илэрсэн бол хоёрдогч хавьтлаас илэрсэн халдвар 1325 болжээ.

Нийслэлийн бүх дүүрэгт халдвар бүртгэгдсэн тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг анхааруулж байна.

Тухайлбал,

  1. Сонгинохайрхан дүүрэгт-13
  2. Баянгол дүүрэгт-5
  3. Хан-Уул дүүрэгт-17
  4. Сүхбаатар дүүрэгт-3
  5. Чингэлтэй дүүрэгт-7
  6. Баянзүрх дүүрэгт-8
  7. Багануур дүүрэгт-1 тохиолдол илэрсэн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623852
0 эможи

keyboard_arrow_up