Хан-Уул дүүргийн 42443 өрхийн иргэдийг шинжилгээнд хамрууллаа
2021 оны 2 сарын 19
Хан-Уул дүүрэгт “Нэг хаалга–Нэг шинжилгээ” арга хэмжээ өглөөний 09:00 цагаас эхэлж, нийт 18 хорооны 42443 өрхийг шинжилгээний суурин 3 цэг, явуулын 130 цэгээр тандалт, илрүүлгийн өргөтгөсөн шинжилгээ авч өндөрлөлөө.
Хөл хорионы үед “Нэг хаалга–Нэг шинжилгээ”-нд хамруулах чиг үүргийн ажилд 4600 төрийн албан хаагч, 912 эмч, эмнэлэгийн байгууллагын ажилтан үүрэг гүйцэтгэн ажилласан байна.
Энэ сарын 20-ны өдөр буюу Бямба гарагт үлдсэн цөөн тооны өрхийн мэдээллийг хороо тус бүрээр нь судлан “Явуулын шинжилгээний баг” шинжилгээг үргэлжлүүлэн авна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623769
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс