ОСНААУГ-ын удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцлоо
Барилга хот байгуулалтын яамны нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан тэргүүтэй албаны хүмүүс ОСНААУГ-ын удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцлоо.
Уулзалтад “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр, Инженерийн байгууламж хариуцсан дэд дарга бөгөөд ерөнхий инженер С.Батмөнх, Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан дэд дарга А. Ганбат тэргүүтэй хэлтсийн дарга нар Барилгын хөгжлийн төвийн Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Ганбаатар нар оролцлоо.
Уулзалтын үеэр “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын цаашдын үйл ажиллагааны чиглэл болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж тодорхой ажлууд дээр үр дүнтэй ажиллах шийдвэр гаргалаа.