“Хамаатан садан, ах дүү, аав ээжийгээ хайрлахгүй, вирусээс харамлахгүй байгаа бол очиж золгоорой“
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг хийлээ. Энэ удаагийн хэвлэлийн хуралд эдийн засагч Л.Оюун оролцож мэдээлэл өгөв.
Тэрээр "Бид цагаан сарыг битгий тэмдэглээч гээгүй. Айл хэсэхгүй байгаач гэсэн. Санамсаргүйгээр бусад хүмүүст өвчин тархаах магадлал өндөр байна. Ууц, тавгийн боовны худалдан авалтыг харахад цагаан сарыг тэмдэглэх өнгөтэй байна. Өвчин хөдөө орон нутаг руу дахин тархах магадлал өндөр байна. ЭМЯ-наас өдөр бүр анхааруулаад байхад хүмүүсийн хандлага өөрчлөгдөхгүй байна.
Уучлаарай, Улсын хэмжээнд байдал үнэхээр хүндэрч, анхаарал хандуулахаас өөрцгүй байдалд орлоо. Хайртай хүмүүсээ хамгаалаарай гээд анхааруулсаар байтал хамаатан, саданаа коронагаас харамлахгүй байгаа бол очиж золгох байхдаа гэж хатуухан үг хэлье.
Хамаатан садан, ах дүү, аав ээжийгээ хайрлахгүй, коронавирусээс харамлахгүй байгаа бол очиж золгох байх даа.
Бидэнд халдварыг цаашид тархаахгүй байх боломж 100 хувь байна. Энэ биднээс шалтгаална. Ирэх тусгаарлалтын өдрүүдээр тэсчихвэл вакцин ирэх ойрхон байна." гэв.
Хэрэв өвчлөлийн тархалт нэмэгдсээр 24 цагаар ажиллаж байгаа цахилгаан станц, Улсын эдийн засгийн гол хүчин зүйл уул уурхайн салбар, халдвар бүртгэгдээгүй аймаг сумдад тохиолдлууд бүртгэгдвэл маш их хэмжээний дүнтэй зардлууд эдийн засагт дарамт болохоор байгааг эдийн засагч анхаарууллаа.