Баянгол дүүргийн ГХУСАЗСЗ-өөс харъяа байгууллагууддаа тоног төхөөрөмж гардууллаа

2021 оны 2 сарын 04

Arslan.mn

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэст ажил, мэргэжилд нэн шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Нийт 10 төрлийн 80 сая төгрөгний үнэлгээ бүхий тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн бөгөөд үүнд суурин компьютер, тог баригч, принтер, энгэрийн камер, энгэрийн камерын бичлэг хуулагч, авто машины станц, гар станц, лед дэлгэц зэрэг багтжээ.

Arslan.mn

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа:

Хөл хориотой эдгээр өдрүүдэд хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа алба хаагчид бол яахын аргагүй манай хууль, хүчний байгууллагынхан. Өвлийн хүйтэнд хүйтнийг ажралгүй үүргээ нэр төртэйгээр биелүүлж ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө ажилласаар байгаад талархаж байна. Миний зүгээс алба хаагчдынхаа ажлын байрны тав тухыг бүрдүүлж, үүрэг гүйцэтгэх нөхцөлийг нь сайжруулахын төлөө бага гэлтгүй сэтгэл гарган дэмжиж ажиллах болно. Цагдаа, прокурор нарынхаа нийгмийн асуудлыг анхаарна. Ажил үүргээ гүйцэтгэн, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад тус хүргэх тоног төхөөрөмжийг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр авч хүлээлгэн өгч байна. Хэрэгцээтэй газар нь хэрэгцээг нь бүрэн хангуулж ажиллаарай гэж хэлмээр байна.

Arslan.mn

БГД-ын Цагдаагийн газрын дарга Цагдаагийн хурандаа М.Батсайхан: 

Цар тахал дэгдсэн энэ ороо бусгаа цаг үед хуулиар хүлээсэн үүрэг, өмнөө тавьсан зорилго, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд бидний ажлыг 100 хувь ойлгож, дэмжиж ажиллаж байгаа Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа танд юуны өмнө баярлалаа гэж хэлмээр байна.

Монголын цагдаагийн байгууллагын нэгээхэн хэсэг болох бидний хувьд ард иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хуулиар хүлээсэн үүрэг, өмнөө тавьсан зорилго, зорилтоо биелүүлэх, УИХ-ын гишүүд, дүүргийн төлөөлөгчид, Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг бүрэн дүүрэн хийж хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж ажиллаж байна. Манай дүүргийн хувьд хэдий газар нутаг багатай ч хүн амын нягтаршил ихтэй, төвлөрсөн бүс, захуудтай учраас манай хамт олон хичээн ажиллаж байна. Бидний ажлын үр дүнд дүүрэгт хууль бус үйл ажиллагаа эрхлэгч гэдэг асуудал байхгүй болсон. Мөн ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа цагдаа нарынхаа харилцаа хандлага, хувь хүний хөгжлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг тогтмол явуулж байна. Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гаргасан 2021 оны ажлын төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.

Arslan.mn

БГД-ын Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга Дэд хурандаа Г.Эхзориг: 

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс бидний үйл ажиллагааг дэмжиж бидэнд өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэж өглөө. Алба хаагчдад хамгийн их хэрэгтэй энгэрийн камер, гудамж талбайг хянах боломжтой өндөр хүчин чадлын дрон, энгэрийн камерийн бичлэг хуулагч, суурин компьтер зэрэг тоног төхөөрөмжийг бид өнөөдрөөс үйл ажиллагаандаа бүрэн ашиглах болсондоо баяртай байна. Энэ нь цаашлаад ард иргэдийн аюулгүй байдлын төлөө ашиглагдах болно.

 

БГД-ын Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Гансэлэм: 

Манай прокурорын газрын үйл ажиллагааг үргэлж дэмжин ажиллаж байдаг танд баярлалаа. Алба хаагчдын өдөр тутмын хөдөлмөрийн багаж нь компьютер байдаг бөгөөд нэн шаардлагатай байсан өндөр үзүүлэлт бүхий компьютер, принтерээр хангаж байгаад талархлаа.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623315
0 эможи

keyboard_arrow_up