БЗД-ийн нэгдсэн эмнэлэг өнөөдрөөс хэвийн ажиллана
БЗД-ийн нэгдсэн эмнэлэг өнөөдрөөс хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэхээр болжээ.
Үүнтэй холбогдуулан дүүргийн удирдлагууд тус эмнэлэгт ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр, Нэгдсэн эмнэлгээс ариутгал халдваргүйтгэлийг бүрэн хийж, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон гэдгийг онцлов.
2020 оны 12 дугаар сарын 16-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хойш нэг сарын турш голомтыг хумихын тулд тухайн эмнэлгийн эмч ажилчид, дүүргийн Онцгой комисстой хамтран ажилласан юм.
Ташрамд мэдээлэхэд, БЗД-ийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын баг дүүргийн нутаг дэвсгэрт коронавирусний үеийн эрсдэлийн 2 дах шатны үнэлгээг хийжээ. Эрсдэлийн үнэлгээг хийх ажлын багт Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, дүүрэг дэх Цагдаагийн газар, Баянзүрх нэгдсэн эмнэлэг, Боловсролын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Улаан Загалмай хорооны алба хаагчид оролцож дүүргийн эрсдэлийн төвшинг тогтооход “маш өндөр” үнэлгээтэй гарчээ.