Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд тогтоосон хөл хориог цуцаллаа
2021 оны 1 сарын 29
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн "Тэлмүүн таур" хотхоны 605 дугаар байрны оршин суугч коронавирусний халдвартай нь батлагдсанаар тус байранд энэ сарын 27-ноос хөл хорио тогтоогоод байсан.
Тус хотхоны 119 оршин суугч болон 9 дүгээр хорооны Ажлын албаны 15 албан хаагчаас Эрүүл мэндийн төвийн Явуулын 3 баг тандалт, шинжилгээ хийжээ.
Шинжилгээнд хамрагдсан бүх хүний хариу сөрөг гарсан тул дүүргийн Засаг даргын энэ сарын 29-ний А/18 дугаар захирамжаар тус байранд тогтоосон хөл хориог цуцаллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623187
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс