Хүнс худалдаа, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж байна

2021 оны 1 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийжээ. 

Тодруулбал хүнсний худалдааны 356, хүнсний үйлдвэр, цех 65, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар 47, хүргэлтийн хоолны үйлчилгээ 14, бүх төрлийн барааны дэлгүүр 43, үсчин, гоо сайхан 56, ТҮЦ 12, бусад 364 гээд нийт 957 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт тавьж, ажиллаж байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж,  халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах талаар зөвлөмж мэдэгдэл өгч буй юм. 

Мөн илэрсэн нийтлэг зөрчилд зах худалдааны төвүүдийн орох, гарах гарцанд тэмдэглэгээ хийх, 0,06 хувийн жавелины уусмалаар хатуу гадаргууд 2 цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ ариутгал халдваргүйтгэл хийх, хүн хоорондох зайг 1,5-2 метрийн барих тэмдэглэгээ нааж, бүртгэл хөтлөх, үйлчлүүлж буй иргэдийг QR кодыг уншуулж халууныг хэмжиж, бүртгэлийг хөтөлж байх талаар зөвлөгөө өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623152
0 эможи

keyboard_arrow_up