Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны зарим хэсэгт энэ сарын 30-ны 17:00 цаг хүртэл ХӨЛ ХОРИО тогтоожээ

2021 оны 1 сарын 28

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Тэлмүүн таур хотхоны 605 дугаар байранд оршин суух иргэнээс өчигдөр коронавируст халдвар батлагдсан.

Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс өчигдөр 16:00 цагт шуурхай хуралдаж, Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны А/17 дугаар захирамжаар тус хорооны зарим хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Коронавируст халдвар батлагдсан тус байрны оршин суугчдаас дүүргийн Эрүүл мэндийн төвийн Явуулын 3 баг тандалт, шинжилгээ авах ажлыг эхлүүлжээ.

 

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623140
0 эможи

keyboard_arrow_up