Баянзүрх дүүрэг дэх “Х апартмент 1“ болон “Офицер таун“ хотхоныг хамгаалалтад авлаа

2021 оны 1 сарын 28

Arslan.mn

2021 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр "X апартмент 1" байрны оршин суугчаас коронавирусийн халдвар бүртгэгдсэн.

Иймд тус байрны оршин суугчид болон СӨХ-ийн ажилчид нийт 128 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулахад тухайн байрны СӨХ-ны дөрвөн ажилтнаас ковидын эерэг тохиолдол бүртгэгдсэн тул тус байрыг хамгаалалтад авлаа.

Тухайн СӨХ-ны ажилтан нь Баянзүрх дүүргийн 16-р хорооны "Офицер таун" хотхонд амьдардаг тул мөн адил хамгаалалтад авч, оршин суугчдыг яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.

Иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, шинжилгээний хариу гартал гэрээсээ гарахгүй байж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсье.

 

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Онцгой комисс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623132
0 эможи

keyboard_arrow_up