Өнөөдрийн байдлаар нийслэлд хөл хорио тогтоосон 15 БАЙРШИЛ

2021 оны 1 сарын 27

Arslan.mn

2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд доорх 15 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна. 

  1. БГД: 12-р хороо 19-р байр
  2. БГД: 5-р хороо 47а байр
  3. БГД: 14-р хороо 16-р байр
  4. БГД: 21-р хороо Горьк нийтийн байр
  5. БЗД: 19-р хороо Саруул тэнгэр 103 байр
  6. БЗД: 2-р хороо 8-1-р байр
  7. БЗД: 17-р хороо 61-р байр
  8. БЗД: 26-р хороо Баянмонгол хороолол 410 байр
  9. БЗД: 7-р хороо 38а байр
  10. ЧД:   3-р хороо 23-р байр
  11. СХД: 8-р хороо 50 айлын орон сууц
  12. СХД: 15-р хороо 20-р байр
  13. СХД: 19-р хороо Чин нийтийн байр
  14. СБД: 15,16,18-р хорооны бүсчилсэн хэсэг
  15. СБД: 1-р хороо 23-р байр

Эдгээр байршлуудад холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байгааг анхаарна уу.

Улаанбаатар хотын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн хэвээр байгаа бөгөөд Коронавируст /Covid-19/ цар тахлын голомтууд бүрэн хумигдаагүй, ЭРСДЭЛ МАШ ӨНДӨР хэвээр байгаа тул иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна. 

Мөн гэрээсээ гарсан нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэлээ тогтмол хийх шаардлагатай. Ингэснээр иргэн та үүргээ биелүүлж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахад хувь нэмрээ оруулж буй юм.

Коронавируст /Covid-19/-ийн ерөнхий шинж тэмдэгүүд илэрсэн нөхцөлд иргэн та өөрийгөө яаралтай тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй. ЭМЯ-ны 119 тусгай дугаарт холбогдон заавар, зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

 

Эх сурвалж: НОК

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623113
0 эможи

keyboard_arrow_up