Сүхбаатар дүүрэгт хэсэгчилсэн хязгаарлалт ТОГТООСОН БАЙРШЛУУД

2021 оны 1 сарын 26

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас коронавируст халдварын тохиолдол батлагдсан. Улмаар голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдаж, холбогдох арга хэмжээг зохион байгуулах Засаг даргын захирамж гаргажээ.

Уг захирамжаар 16-р хорооны Бэлхийн 34-р гудамж болон тус хороотой хил залгаа:

  • 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 23-р гудамж,
  • 17 дугаар хорооны Дамбадаржаагийн 80 дугаар гудамж,
  • 18 дугаар хорооны Бэлхийн 35-р гудамжнуудыг хамруулан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна.

Дээрх хугацаанд хэсэгчилсэн хязгаарлалт бүхий гудамж, бүсийн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хорьж, иргэдээс тандалт, шинжилгээ авахаар Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн Явуулын 6 баг ажиллаж байна.

Мөн дүүргийн 1 дүгээр хорооны 23-р байранд батлагдсан тохиолдол гарсан тул тус байрыг хамгаалалтад авч, Эрүүл мэндийн төвийн Явуулын шинжилгээний 2 баг оршин суугчдаас шинжилгээ авч байна. Хязгаарлалтын бүс дэх нийт 204 өрхийн 592 иргэн тандалт, шинжилгээнд хамрагдах юм.

ХЭРЭВ ТА хязгаарлалтын дэглэм тогтоосон бүсэд амьдардаг бол халдварын илрүүлэг, шинжилгээний Явуулын багийн ажлыг хүндэтгэн, халдвар тархаахгүй байх, хайртай дотнын хүмүүсээ эрсдэлээс хамгаалахын тулд иргэнийхээ үүргийг биелүүлж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Arslan.mn

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Онцгой комисс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623061
0 эможи

keyboard_arrow_up