Халдварын голомтод бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээллийг өгчээ
Нийслэлийн хэмжээнд иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR системийг ашиглаж буй. Сүүлийн 10 хоногт иргэдийн QR код уншуулалт хоёр дахин нэмэгдсэнийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хэлэв. Тухайлбал, 2020.01.21-ний өдөр гэхэд 211.233 удаа уншуулсан байна.
Иргэд зорчсон газар бүртээ QR код уншуулах нь хоёр талт эрсдэлээс хамгаална. Юуны түрүүнд өөрийгөө халдвартай иргэнтэй хавьтагч болсон талаар мэдээллийг яаралтай авч чадна. Хоёрдугаарт тухайн аж ахуйн нэгж эрсдэлээс хамгаалах сайн талтай юм. Өнгөрсөн хугацаанд коронавирусийн халдварын голомт дээр бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээллийг өгч, хавьтлыг тогтоож ажилласан байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс