Өчигдөр товчоодоор хот руу 862 тээврийн хэрэгслээр 2278 зорчигч нэвтэрсэн байна
2021 оны 1 сарын 22
Өчигдрийн /2020.01.21/ 09:00 цагаас өнөөдрийн 06:00 цагийн хооронд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 862 тээврийн хэрэгслээр 2278 зорчигч хот руу нэвтэрч, 1433 тээврийн хэрэгслээр 2796 зорчигч хотоос гарсан байна.
Нийт 957 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийжээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 79 ажилтан үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Хот руу зөвшөөрөлтэй 268 тонн түүхий нүүрс нэвтэрсэн байна. Харин 5 тээврийн хэрэгслээр 83 шуудай сайжруулсан шахмал түлш зөөвөрлөсөн зөрчил гарчээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









623000
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс