​Хувцас, бүс барааны худалдаа, захуудын үйл ажиллагааг УДАХГҮЙ НЭЭНЭ

2021 оны 1 сарын 18

Arslan.mn

Өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байгаа ААН-үүдэд тавих шаардлага болон дараагийн ээлжид нээгдэх бүх төрлийн барааны худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмжийн талаар НМХГ, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэдээлэл технологийн газраас хамтран мэдээлэл хийлээ.

Өнөөдөр үйл ажилланаа нь нээгдэж буй аж ахуйн нэгж: 

  1. Цахилгаан бараа,
  2. Тавилга
  3. Гар утасны төвлөрсөн худалдаа,
  4. Түргэн үйлчилгээний цэг,
  5. Цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна.

Хэвлэлийн хурлын үеэр цаашид үе шаттайгаар нээх салбар, чиглэлүүдийн талаар мэдээлэв.

Тухайлбал,

  • Бүх төрлийн хувцас,
  • Гэр ахуйн бараа,
  • Бөс бараа,
  • Гоо сайхны бараа
  • Тоглоомын худалдааны үйл ажиллагааг нээх талаар мэдээлэв.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн өдрүүдэд томоохон зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Нийт 26 зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийхэд нийт 56 зөрчил илэрлээ. Эдгээр зөрчлүүд дээр улсын байцаагчийн 20 заалт бүхий албан шаардлагыг таван газарт тавьж, хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
622865
1 эможи

Иргэн
2021-01-19 23:43
Зүгээр бүгдийг нээчихээ
keyboard_arrow_up