БЗД-ийн 17-р хорооны 18-аас дээш насны бүх иргэдийг шинжилгээнд хамруулна
Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос дүүргийн 17-р хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоосонтой холбогдуулан мэдээлэл хийж байна.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд халдварын голомт идэвхтэй байгаа. Тус хороонд нэг гэр бүлийн 3-8 хүн өвчилсөн тохиолдлууд байгаа учраас НЭМГ-аас хорооны нийт хүн амын дунд илрүүлэг шинжилгээг эхлүүлсэн юм. 17 дугаар хорооны ажилтнуудын дундаас 14 хүн өвчилсөн. Ажилтнуудын гэр бүл мөн өвчилж байгаа учраас тус хороогоор сүүлийн 7 хоногийн хугацаанд үйлчлүүлсэн иргэд яаралтай үзлэг шинжилгээнд орох, давтан шинжилгээ өгөх шаардлагатай байна.
Одоогийн байдлаар 17-р хорооны бүх иргэдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа бөгөөд 79-р сургууль, хорооны иргэний танхим, Даян дэлгүүрийн гудамж, 21-р худагтай гудамжинд зөөврийн сууц аваачиж шинжилгээ авч байна. Тус хороо нь 2814 өрхтэй, 9758 иргэдтэй бөгөөд бид 18 наснаас дээш бүх иргэдийг шинжилгээнд хамруулахыг зорьж ажиллаж байна.
ШУУД ҮЗЭХ:









