НОК: Улаанбаатараас гаргахгүй хорио хэвээрээ байна
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг ирэх даваа гаригаас буюу энэ сарын 11-нээс бууруулах шийдвэр гаргасан. Тус шийдвэртэй холбоотойгоор даваа гаригаас ажиллаж эхлэх байгууллагын жагсаалтыг нийслэлээс гаргасан. Ирэх дараа гаригаас 18 чиглэлийн байгууллага ажиллаж эхлэх юм байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Даваа гарагийн өглөөний 06:00 цагаас эхлэн нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу явах бөгөөд дугаарын хязгаарлалт хэрэгжинэ. Долоо хоногийн нэг өдөр тээврийн хэрэгсэлтэйгээ замын хөдөлгөөнд оролцохгүй.
Нийслэл хотод халдварын олон голомт идэвхтэй байгаа учраас хотоос гарах хөдөлгөөнд тавигдаж байгаа хязгаарлалт хэвээр үргэлжилнэ. Зайлшгүй тохиолдолд хотоос гарах бол PCR шинжилгээг заавал өгсөн байхыг шаардана.
Дэглэм тодорхой буурч байгаа ч Улаанбаатар хот голомт хэвээрээ байгаа. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх шаардлагатай" гэлээ.