1 сарын 11-нээс нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу явна

2021 оны 1 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Даваа гарагийн өглөөний 06:00 цагаас эхлэн нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу явах бөгөөд дугаарын хязгаарлалт хэрэгжинэ. Долоо хоногийн нэг өдөр тээврийн хэрэгсэлтэйгээ замын хөдөлгөөнд оролцохгүй. 

Нийслэл хотод халдварын олон голомт идэвхтэй байгаа учраас хотоос гарах хөдөлгөөнд тавигдаж байгаа хязгаарлалт хэвээр үргэлжилнэ. Зайлшгүй тохиолдолд хотоос гарах бол  PCR шинжилгээг заавал өгсөн байхыг шаардана.

Иргэд ч халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх шаардлагатай" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
622634
4 эможи

keyboard_arrow_up