НОК: Даваа гарагаас дараах 18 чиглэл, салбарын үйл ажиллагааг НЭЭХГҮЙ
Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын үйлдвэрлэл үйлчилгээний салбаруудад эрсдэлийн үнэлгээ хийж, ямар хяналт тавихаа зохицуулсаар ирсэн. Та бүхний мэдэж байгаачлан хөл хорионы үед зайлшгүй шаардлагатай салбаруудын үйл ажиллагаа үргэлжилж байсан. Тухайлбал, хүнсний үйлдвэрлэл худалдаа, цахилгаан, дулаан үйлдвэрлэл хэвийн ажиллаж байгаа.
Ирэх долоо хоногийн Даваа гарагаас буюу 11-ний өдрөөс үйл ажиллагаа явуулах байгууллагуудын жагсаалтыг гаргалаа. Ингэхдээ олон хүн нэг дор цуглах эсэх, агаар дуслын замаар дамждаг халдвар дамжих чийглэг орчин уу, үйлчлүүлэгчидтэй ямар хугацаанд харьцаж байна вэ гэдгийг харгалзан байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр болсон.
Даваа гаргаас дараах 18 чиглэлээс бусад салбарын үйл ажиллагааг нээнэ." гэв.
Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар чиглэл:
- Барааны худалдаа
- Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, цайллага
- Бүх төрлийн баар
- Өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа
- Цахим тоглоом
- Спортын арга хэмжээ зохион байгуулдаг газрууд
- Саун, бассейн
- Шашны зан үйл
- Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газрууд
- Үсчин
- Гоо сайхны төвүүд
- Бариа засал, массаж, алжаал тайлах төв
- Амралтын газар, зочид буудал, дэн буудал
- Түргэн үйлчилгээний газрууд
- Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
- Нийтийн халуун ус
- Дуудлагын гэр цэвэрлэх үйлчилгээ
- Танхимын болог үйлдвэрлэлийн сургалт
ШУУД ҮЗЭХ: /2021.01.09/