Баянгол дүүргийн 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашины болон явган хүний хөдөлгөөнийг зогсоолоо

2021 оны 1 сарын 08

Arslan.mn

Баянгол дүүргийн 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашины болон явган хүний хөдөлгөөнийг зогсоосон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд тандалт, илрүүлгийн шинжилгээг зохион байгуулж байна

Баянгол дүүргийн Засаг дарга болон  Онцгой Комиссоос гаргасан шийдвэрийн дагуу коронавирусийн халдварт өвчинтэй холбогдуулан тус дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрийн явган зорчигч болон автомашины хөдөлгөөний хязгаарлалтыг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл тогтоож байна. 

Тодруулбал, 25 дугаар эмийн сангийн уулзварын баруун талаас Сапорогийн уулзвар, түүнээс хойш ГССҮТ-ийн баруун урд уулзвар хүртэл буцаад зүүн тийш Улаанбаатар паласын зүүн хойд уулзвар хүртэл хэсэгт хязгаарлалт тогтоожээ.

Энэ хугацаанд Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны явган зорчигч болон автомашины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байгаа юм. Эмнэлэг, онцгой комисс, цагдаагийн байгууллага зэрэг төрийн албаны машин хөдөлгөөнд оролцоно.

Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.

Хязгаарлалт тогтоосон 5,6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, бусад хөдөлгөөн хэвийн явагдана. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222 дугаараас лавлах боломжтой. 

ШУУД ҮЗЭХ:(2021.01.08)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622587
2 эможи

Зочин
2021-01-08 17:33
Зочин
2021-01-08 09:14
Баянгол маш шуурхай ажиллаж байна сайн бнаа.
keyboard_arrow_up