Баянзүрх дүүргийн иргэдийг “Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриаллаа

2020 оны 12 сарын 29

Arslan.mn

Баянзүрх нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос тус дүүрэгт 2020 оны арванхоёрдугаар сарын 21-30-ны өдрийг дуустал 70.000-80.000 иргэнийг ПГУ /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.

Шинжилгээний цэг тус бүрт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн албан хаагч ажиллаж байгаа юм.

2020 оны 12 дугаар сарын 28-ны 14:00 цагийн байдлаар, тус өргөтгөсөн шинжилгээнд Баянзүрх дүүргийн 55.106 хүнийг хамруулаад байна.

Тиймээс тус дүүргийн иргэд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд идэвхитэй хамрагдаж, халдварт цар тахлын эсрэг дор бүртээ хариуцлагатай хандан, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хамтдаа сэргийлэхийг уриалж байна.    

ШИНЖИЛГЭЭ АВЧ БУЙ ЦЭГҮҮД:

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Комисс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622350
0 эможи

Зочин
2020-12-29 05:35
Зочин
2020-12-28 16:45
keyboard_arrow_up