100 гаруй явган гарцын босоо гэрэлтүүлэг, 1400 ширхэг замын цацруулагч байршуулжээ

2020 оны 8 сарын 29

Arslan.mn

Нийслэлээс хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын тэмдэг, тэмдэглэгээ, гарцын гэрэлтүүлгийг хийж дуусаад байна. Үүнд нийт  78 байршилд 100 ширхэг лед гэрэл гарцын босоо гэрэлтүүлгийг байршуулж, дөрвөн байршилд хурд сааруулагч, 100 ширхэг лайт бокс буюу поспортдог тэмдэг, 1400 ширхэг зам дээрх цацруулагч хийж дуусгажээ.

Хүүхдүүд оройн цагаар ч гарцаараа аюулгүй гарах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө энэхүү гарцын гэрэлтүүлгийг суулгаж өгсөн аж.

Энэ хүрээнд сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүд тайвшралгүй хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хүүхэдтэйгээ явах үедээ явган хүний гарцаараа гарч хэвшихийг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619518
2 эможи

Зочин
2020-08-29 13:20
keyboard_arrow_up