Д.ЦЭНД-АЮУШ: Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ

2020 оны 8 сарын 28

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийх удирдамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/НМХГ/-аас хяналт шалгалт хийж байна.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Шалгалтад 938 байгууллага хамрагдах бөгөөд одоогийн байдлаар 501 буюу 53.6 хувьд нь хяналт шалгалт хийгээд байна. 

Ингэхдээ боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, барилга, дэд бүтцийн хийц зэрэг таван чиглэлээр НМХГ-ын чиглэлийн болон дүүргүүд дэх мэргэжлийн хэлтсийн 36 байцаагч хяналт шалгалт хийж байгаа. 

Шалгалтын явцад 717 зөрчил илрүүлж, 25 хувь буюу 184-ийг нь газар дээр нь арилгуулсан. Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 газарт 2.5 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан.

НМХГ-аас шалгалтын явцад зөрчил илэрвэл зөвлөх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Нийт 12 газарт 78 албан шаардлагаар хугацаат даалгавар өгч, хэрэгжилтэд хяналт тавьж байгаа. 

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт нь аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619493
0 эможи

Зочин
2020-08-28 11:54
keyboard_arrow_up