125 ААН-ээс 136 зөрчил илэрчээ

2020 оны 8 сарын 28

Arslan.mn

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд шингэрүүлсэн шатдаг хийн станц, агуулах, автомашин хийгээр цэнэглэх станцуудад гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ сарын 17-27-ны өдөр хийжээ.

Нийт 125 аж, ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт явуулж, 136 зөрчил дутагдлыг илрүүлж, газар дээр нь 18 зөрчлийг арилгуулсан байна.

Харин бусад зөрчлийг арилгуулахаар Заавал биелүүлэх албан шаардлага-87, Мэдэгдэл-24 бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлэн биелэлтэд нь хяналт тавьж байна.

Галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын шаардлагыг ноцтой зөрчсөн 5 аж ахуйн нэгж байгууллагыг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619485
0 эможи

Зочин
2020-08-28 11:56
keyboard_arrow_up