Сургууль цэцэрлэгүүдэд ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийлгэхийг АНХААРУУЛЖ байна
Хан-Уул дүүргийн төрийн бус өмчийн Бяцхан аялагчид, Далд уянга, Бөндөөлхөн, Баясгалант ертөнц, төрийн өмчийн 67 дугаар цэцэрлэгүүдэд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон коронавируст халдвар /Ковид 19/-аас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангуулж, ариутгал халдваргүйтгэл хийлгэсэн байдал, ариутгалын бодисын болон хамгаалах хэрэгслийн иж бүрдлийг бүрдүүлж, цэцэрлэгийн орчинд санамж, зөвлөмж байрлуулан, дотоод хяналтын журам болон гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд коронавирусын халдварын үед авах арга хэмжээг тусгаж, бэлэн байдлыг хангуулсан эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт тавьж ажиллалаа.
Шалгалтаар Бяцхан аялагчид, Далд уянга, Баясгалант ертөнц, цэцэрлэгүүд ариутгал халдваргүйтгэл хийлгээгүй, цэвэрлэгээ үйлчилгээг хангалтгүй зохион байгуулсан, өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн коронавируст халдварын цар тахлаас хамаарсан онцгой нөхцөл байдалд хийх дотоод хяналтын төлөвлөгөө боловсруулаагүй, тусгаарлах өрөөний бэлтгэлийг хангалтгүй зохион байгуулсан нийтлэг зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг бүрэн хангуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдэгдэл хүргүүлж ажиллалаа.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|