“Жинтуул“-ын гурилан бүтээгдэхүүн ГАДНЫ БОХИРДОЛТОЙ байжээ

2020 оны 8 сарын 25

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 тоот утсанд “Жинтуул ХХК-д үйлдвэрлэсэн зүсмэл нэрийн бүтээгдэхүүнээс нийлэг уут гарсныг шалгаж өгнө үү” гэх иргэний ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ.

Жинтуул ХХК-ийн гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж зуурмаг бэлтгэх хэсэгт хүнсний түүхий эдийг сав баглаанаас бүрэн салган цэвэрлэж шигшдэггүйгээс бүтээгдэхүүн гадны зүйлээр бохирдсон зөрчлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа. Мөн үйлдвэрлэлд дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар хугацаатай албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна гэж өнөөдөр /2020.08.25/ НМХГ-аас мэдээллээ.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
619407
4 эможи

Зочин
2020-08-25 12:47
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up