Импортын мэдэгдэлгүй 60 тонн тарвас тээвэрлэснийг илрүүлжээ

2020 оны 8 сарын 19

Arslan.mn

Алтанбулаг боомтоор “Инвайлабле” ХХК-ны ОХУ-аас хөргүүртэй автомашинаар импортолсон 60 тонн тарвасанд хяналт шалгалт хийхэд, амьтан, ургамал бүтээгдэхүүний импортын мэдэгдэл аваагүй, зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчил илэрчээ. 

Тарвасаас дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулахад ургамлын хорио цээрийн шаардлага хангасан тул хилээр нэвтрүүллээ. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.22 дугаар зүйлийн 6 дах хэсгийн 6-ын 1-т заасан амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг импортлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчилд тэмдэглэл үйлдэж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэвэр ногдууллаа.

Тус компани анх удаа олон улсын хүнсний тээвэр хийж байгаа тул зөрчлийг давтан гаргахгүй байхыг анхааруулж, зөвлөгөө мэдээлэл өгсөн талаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619284
0 эможи

Зочин
2020-08-19 17:25
Зочин
2020-08-19 12:36
keyboard_arrow_up